Хайгуулчин сэтгүүл хэвлэгдэнэ

Хайгуулчин сэтгүүл

Үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний “ХАЙГУУЛЧИН” сэтгүүлийн 63 дахь дугаар Монгол Улсад Үндэсний Геологийн алба үүсгэн байгуулагдсаны 81 жилийн ойд зориулан 2020 оны 10 сард хэвлэгдэх гэж байна.

Эрхэм геологчид, судлаачид та бүхнийг сэтгүүлд хэвлүүлэх материалаа 2020 оны 9 дүгээр сарын 15-ны дотор дараах сэдвүүдийн хүрээнд ирүүлэхийг урьж байна.

             ~ Төр засгийн бодлого

             ~ Геологи, ашигт малтмал

             ~ Аргачлал, технологи, үр дүн

             ~ Мэргэжилтний дуу хоолой

             ~ Танин мэдэхүй

             ~ Мэдээлэл, сурталчилгаа

Холбоо барих хаяг:

“Хайгуулчин” сэтгүүлийн нарийн бичгийн дарга С.Оюунгэрэл.

Утас: 99294030

И-мэйл хаяг: monseginfo@gmail.com

СЭТГҮҮЛД ИРҮҮЛЭХ МАТЕРИАЛ НЬ ДАРААХ ФОРМАТТАЙ БАЙНА.

1.    Өгүүллийн бүтцийг IMRAD (I: Introduction-оршил, M: Method-аргачлал, R: Result-үр дүн, D: Discussion -хэлэлцүүлэг) загвараар боловсруулна.

2.    Өгүүллийн хураангуйг 250 үгэнд багтаан Англи хэл дээр бичнэ.

3.    Хуудас: A4 цаас (210mm x 297 mm), дээд, доод, баруун, зүүн захаас 2.54 см, мөр хоорондын зай 1.15

4.    Үсгийн фонт ба хэмжээ: Times new roman 11

5.    Гарчиг: Төвлөрүүлсэн, үсгийн хэмжээ 11 ба тодруулна (All caps).

6.    Зохиогч: Төвлөрүүлсэн, Нэрийн урд овгийн эхний үсэг бичих, зохиогчийн баруун дээд буланд од тавина. Жишээ нь: Р.Ulmer*, үсгийн хэмжээ 10

7.    Албан газар: Төвлөрүүлсэн, налуу,  урд нь од тавина. Жишээ нь: *University,  үсгийн хэмжээ 9

8.    Эх бичлэг: Тэгшилсэн, 1 баганатай

9.    Зураг, фото: JPEG хэлбэрээр чанартай, сарниагүй зураг ирүүлэх

10.   Эх бичлэг дотор ашигласан хэвлэлийг (Pearce et al., 1994; Pearce, 1994) байдлаар бичнэ.

11.   Ашигласан хэвлэлийн жагсаалт: Зохиогчийн нэр, Овгийн эхний үсэг (он), ….   Сэдэв..., .... сэтгүүл...., ... дугаар...., ...хуудас...

Alonso-Perez R, Muntener O, Ulmer P (2009) Igneous garnet and amphibole fractionation in the roots of island arcs: experimental constraints on H2O undersaturated andesitic liquids. Contrib Miner Petrol 157:541–558

12.  Хуудасны тоо: 3-аас 7 хуудасны хооронд байх (6-14 нүүр)

Жич:

Өгүүлэл, хураангуйг сэтгүүлийн редакцын зөвлөл хянаж, зөвхөн  шаардлага хангасан тохиолдолд хэвлэхийг мэдэгдье.

“ХАЙГУУЛЧИН” сэтгүүлийн Редакцын зөвлөл

  • Нийтлэгдсэн:

    2020-08-13 13:48:51

  • Үзсэн:

    43

Танд уг хэсэгт хандах эрх байхгүй байна!
Та уг файлд хандахын тулд гишүүнчлэлийн эрхтэй байх хэрэгтэй!
Энд даран гишүүнчлэлийн эрх авна уу!