Ягаан алмазны хамгийн том нийлүүлэгч Argyle уурхай энэ жил хаагдана


Рио Тинто компани Дэлхийн ягаан алмазын 90%-ыг нийлүүлдэг баруун Австралийн Argyle уурхайг энэ оны сүүлээр хаана. 

Рио 2019 онд 17 сая карат олборлосон бол уурхайн хаалттай холбоотойгоор энэ жил 12-14 сая карат олборлоно гэжээ.

Компаний хувьд алмазнаас олдог орлого нийт орлогын 2%-ыг эзэлдэг тул том нөлөө байхгүй ч ховордоод байгаа ягаан амазны зах зээлийн үнэд өсөх хандлага гарна.

Argyle уурхай 1983 онд нээгдсэнээс хойш нийт 863 сая карат алмаз олборлож оргил үедээ Дэлхийн алмазны 40%-ыг нийлүүлж байжээ.

Зураг: 18.96 карат Pink Legacy, 2018 онд Christie-гийн дуудлага худалдаагаар 50сая.$-р зарагдсан

https://www.mining.com/rio-tinto-readies-to-close-worlds-biggest-diamond-mine/