Цул алт гэж бодсон чулуу нь 4 тэрбум жилийн настай солир байжээ


2015 оны 5 сард Австралийн хайгуулчин метал хайгчийн тусламжтай шижирмэг алтны мөхлөгийг олох зорилготойгоор Мэлбурны ойролцоо явж байхдаа нэгэн чулууг олжээ.
Түүнийгээ задалж үзэх гэж 4 жилийн турш хамаг аргаа хэрэглэсэн ч чадалгүй дээжээ шинжлүүлэхээр Мелбурны музейд өгч 4,6 тэрбум жилийн настай солир болохыг олж мэджээ.Гадна талыг харвал хонхойсон, мөлийсөн байгаа нь солир агаар мандалд нэвтрч хайлсны үр дүн юм.

Энэ солир нь дэлхий дээрх солируудын 40%-ыг эзэлдэг h хондрит болохыг алмазан хөрөөгөөр хуваасны дараа тодорхойлсон байна.

Мөн нүүсртөрөгчийн изотопын тусламжтайгаар 100-1000 жилийн хооронд дэлхий дээр буусан гэж тодорхойлжээ.
Уг солир нь 17кг жинтэй Виктория мужаас олдсон 2 дахь том солирт тооцогдож байна.


https://www.geologyin.com/2019/12/gold-nugget-turns-out-to-be-four.html?fbclid=IwAR1LRQTGygR4EnyzZ9SabYIJRwxNdQMzzxDoyZliYrpOWAQF62pu7m7hdL4

http://www.publish.csiro.au/RS/RS19002?fbclid=IwAR1CiN3serhMYFbbXO_feYogTKb-Ms2D43wIxoVnbbALkViSW4dfYS7RTdo