MMER-2011

Хайгуулчин сэтгүүл

“MONGOLIA MINERAL EXPLORATION ROUNDUP 2011”

Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургууль, МУИС-ийн Геологи, газарзүйн сургууль, ШУА-ийн Геологи эрдэс баялгийн хүрээлэн, Палеонтологийн төв, Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбоо, Монголын геологийн холбоо, Монгол улсын өрөмдлөгийн холбоо, Монголын геофизикчдийн холбоо хамтран ээлжит “Монголын Геологи, Хайгуул– 2011”олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнг 2011оны 3 дугаар сарын 29-31 өдрүүдэд Улаанбаатар хотноо Монголын Үйдвэрчний Эвлэлийн Соёлын Ордонд амжилттай зохион байгууллаа.

Хурлын зохион байгуулах зөвлөлд С.Жаргалан (ШУТИС. ГГТС), М.Энхжаргал (АМГ), Д.Бат-Эрдэнэ (МҮГХ), Д.Алтанхуяг (ЭБЭХЯ), М.Очирбат (МҮГХ), Б.Болд-Эрдэнэ (МГХ), Ч.Энх-Амгалан (Жем Проспекторс Монголиа), Б.Баатарцогт (МХЕГ), Г.Золбоо (МҮГХ), М.Тодбилэг (ЭБЭХЯ), Н.Мөнхбилэг (МУИС), Д.Ундармаа (МУӨХ), Д.Одгэрэл (ШУА, ГЭБХ), С.Мөнхбаатар (МГеофХ), Ё.Мажигсүрэн (ГЭБМ) нар орж ажиллав.

Чуулга уулзалтын ивээн тэтгэгчээр Сентарра Гоулд Монголиа, Сапфир Гео, Тефис Майнинг, Оюу Толгой, Тана Импекс, Монкаротаж, Гурван Талст, Актлабс Эйшиа, А-Жет, Геосан, Стюарт Монголиа (ALS group), Тэнгэрийн Хүүхдүүд Дриллинг, Жем Проспекторс Монголиа, Говь Эксплорейшн, Голден Хилл, Твин Айдол, Юниверсал Минералз, Бороо Гоулд, Гоби Коул энд Энержи, Эм Жи Си Эс, Азиа Гоулд, Ийст Азиа Минералз, МАК, Геос.МН, Си Эс Эй Глобал, МонЭнерГео, ПийбодиВинзвэй зэрэг гадаад /14/, дотоодын /14/ хөрөнгө оруулалттай 28 компани ажиллав.

Энэ удаагийн чуулга уулзалтаар Монгол орны геологи-стратиграфи, тектоник-магматизм, ашигт малтмал, эрэл-хайгуулын аргачлал, салбарын бодлого, болон гидрогеологи-геоэкологийн асуудлуудыг хөндсөн 36 аман, 10 ханын илтгэл хэлэлцүүлэг явуулан эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн ажлын үр дүнгээр 30 эрдэм шинжилгээний өгүүлэл “ХАЙГУУЛЧИН” сэтгүүлийн 44/1 дугаарт хэвлэгдэн гарлаа.

Шилдэг илтгэгч шалгаруулах журамд өөрчлөлт хийж шилдэг илтгэл шалгаруулах шүүгчдийн бүрэлдэхүүнийг сонгосон бөгөөд ШУА, ГЭБХ-ийн Д.Оролмаа, хувийн хэвшлийн геологч Д.Энхбаатар, ШУТИС, ГГТС-ийн С.Жаргалан, ЭБЭХЯамны М.Тодбилэг, ахмад геологч нар Ц. Махбадар нар шүүгчээр ажиллалаа. Тэргүүн байранд геологч “Эрдэнэ Монгол” компаний ахлах геологч Г.Бат-Эрдэнийн хэлэлцүүлсэн “Зуун модны молибден порфирийн ордын геологийн тогтоц, хүдэржилтийн зарим онцлог” сэдэвт илтгэл, дэд байранд оюутан С.Гэрэлсүрэнгийн хэлэлцүүлсэн “Зэсийн үнийн таамаглал” сэдэвт илтгэл, гуравдугаар байранд доктор С.Ариунбилэгийн хэлэлцүүлсэн “Монгол орны эрдэст нууруудын лити, ураны геохими” сэдэвт илтгэлүүд, ханын илтгэлээс геологч Б.Хашгэрэлийн илтгэл тус тус шалгарлаа. “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис” үзэсгэлэнд Геологч Эрдэнийн цуглуулсан Монгол орны хайлуур жонш цуглуулга шалгарлаа.

Монголын геологи, хайгуул чуулга уулзалтыг зохион байгуулах зөвлөлийнхөн жил бүр үйл ажиллагааг өргөтгөж байхаар зорин ажиллаж ирсэн бөгөөд энэ удаа хайгуулын шилдэг баг шалгаруулахаар шийдсэн билээ. Ингээд Монголд байтугай дэлхийд гайхагдах том орд болох “Оюу Толгой” ордын хайгуулын багийг шалгаруулж шагнасан бөгөөд шагналыг Улсын Их Хурлын гишүүн геологч, доктор С.Оюун албан ёсоор гардуулсан билээ.

Өмнөх хурлын нэгэн адил “Алдарт геологч” шалгаруулах зарыг хэвлэлд нээлттэй гаргасан боловч шалгаруулалтанд нэгч хүний материал ирээгүй учир дараа жилийн үйл ажиллагаанд шилжүүлсэн.

Монголын геологи хайгуул-2011 чуулга уулзалтын өөр нэг шинэлэг зүйл бол гадаад дотоодын нэртэй эрдэмтэд туршлагатай геологчдыг урьж Монголын геологчдын дунд богино хэмжээний сургалт явуулж тэднийхээ мэдлэг чадварыг дээшлүүлэх сүүлийн үеийн мэдээллээр нээлттэй хангах санаачлагыг гаргасан явдал юм. Оросын геологч А.А.Будуновын “Ураны ордын геологи ба хайгуул” сэдэвт сургалтанд 45 геологч, Австралийн нөөцийн ЖОРК стандартын зөвлөлийн гишүүн Gerry Fahey-гийн “Нөөцийн ангилал, ЖОРК код”, CSA Global компаний геологч Bielin Shi-гийн “Геостатистик ба нөөцийн тооцоолол” сэдэвт сургалтанд 36 геологч тус тус хамрагдан сертификат гардан авсан байна.



  • Нийтлэгдсэн:

    2020-02-06 00:00:00

  • Үзсэн:

    40

Танд уг хэсэгт хандах эрх байхгүй байна!
Та уг файлд хандахын тулд гишүүнчлэлийн эрхтэй байх хэрэгтэй!
Энд даран гишүүнчлэлийн эрх авна уу!