MMER-2012

Хайгуулчин сэтгүүл

“MONGOLIA MINERAL EXPLORATION ROUNDUP 2012”

Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургууль, МУИС-ийн Геологи, газарзүйн сургууль, ШУА-ийн Геологи эрдэс баялгийн хүрээлэн, Палеонтологийн төв, Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбоо, Монголын геологийн холбоо, Монгол улсын өрөмдлөгийн холбоо, Монголын геофизикчдийн холбоо зэрэг 11 байгууллага хамтран “Монголын геологи, хайгуул-2012”олон улсын ээлжит чуулга уулзалт, үзэсгэлэнг 2012 оны 03 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд уламжлал ёсоор Улаанбаатар хотноо МҮЭСТОрдонд амжилттай зохион байгуулав. Чуулга уулзалтын цар хүрээ өргөжин хамтран зохион байгуулагч байгууллага, хуралд оролцогчдын тоо өсөхийн хамт хурлын үйл ажиллагаа англи хэлээр шууд орчуулгатай явагдсан нь геологчид төдийгүй Монгол улсын эрдэс баялгийн салбарт ажилладаг хэн бүхний идэвхтэй оролцдог арга хэмжээ болсоныг илтгэн харуулав.

Чуулга уулзалтын зохион байгуулах зөвлөлд дарга Т.Мөнхбат (МГХ), нарийн бичгийн дарга Н.Баатар (МГХ)гишүүн Б.Болд-Эрдэнэ (МГХ)Ч.Энх-Амгалан (Жем Проспекторс Монголиа), Д.Алтанхуяг (ЭБЭХЯ)Б.Баатарцогт (МХЕГ)Н.Батжаргал (МГХ)Д.Бат-Эрдэнэ (МҮГХ)Б.Бүжинлхам (Эрдэнэс МГЛ)Д.Даваа-Очир (МҮГХ)С.Жаргалан (ШУТИС, ГГТС), Н.Ичинноров (ШУА, ПТ)Ё.Мажигсүрэн (ГЭБМ)С.Мөнхбаатар (МГеофХ)Н.Одгэрэл (МУИС)Ц.Отгонбаяр (АМГ)М.Очирбат (МҮГХ)М.Тодбилэг (ЭБЭХЯ)Д.Төмөрхүү (ШУА, ГЭБХ)Ч.Төмөрчөдөр (МГХ)Д.Ундармаа (МУӨХ)Д.Цэдэнбалжир (МГеофХ)Т.Мөнхтэгш (МҮГХ)Д.Энхбаатар (Твин Айдол)М.Энхжаргал (АМГ)Г.Золбоо (МҮГХ)Б.Энхжаргал (ШУТИС ГГТС)Г.Сэрсмаа (ШУТИС, ГГТС) нар ажиллав.

Чуулга уулзалтын платинум ивээн тэтгэгчээр Тефис Майнинг, алтан ивээн тэтгэгчээр Голден Хилл, Говь Эксплорэйшн, ОюуТолгой, Модун Ресурсэс, ЭсЖиЭс Монголиа, ивээн тэтгэгчээр Сентерра Гоулд Монголиа, Гео-Скоре, Энержи Ресурсэс, Сапфир-Гео, Жем Проспекторс Монголиа, АМО-Дисковэр, Гамма Логгинг, Танан Импекс, Плюс Минералс, Гурванталст, Эрдэнэс Таван Толгой, Монкаротаж, Кали Хаккин, Арева, Ланд Минерал Групп, Эм Эм Эйч Си, Нею Магеллан Ресурсэс, Эй Эм Си, Эм Эм Ар Ай, Жи Эм Эйч, Цэвдэг, Их Эрдэнэс Консалтинг, Үүрт гоулд, Петровис, Геологи Экьюпмент Саплайс зэрэг гадаад /7/, дотоодын /22/, төрийн өмчийн /1/ хөрөнгө оруулалттай 31 компани ажиллан чуулга уулзалтанд Монгол улсын эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй 80 гаруй гадаад дотоодын компанийн 800 гаруй төлөөлөгчид оролцов.


УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ; “Анхны буюу “Монголын геологи-хайгуул 2009” чуулга уулзалтаас хойш геологи, эрдэс баялгийн салбарт олон шинэ өөрчлөлт, ахиц, дэвшил гарчээ. Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, эрдэс баялгийн салбарыг 2021 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг 2011 онд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдэж УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн. Энэхүү бодлогын баримт бичгийн хүрээнд Монголын геологийн албаны бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох талаар санал тусгагдсан. Монгол улсын хэмжээнд ашигт малтмалын хайгуулын ажил эрчимтэй явагдаж, эрдэс баялгийн нөөц өсөн нэмэгдсээр байгаа нь геологч, хайгуулчин та бүхний гавьяа мөн билээ” хэмээн тэмдэглэсэн байна.

2011 оноос эхлэн шалгаруулсан “Шилдэг хайгуулын баг”-ийн өргөмжлөлийг улс орны хөгжлийн ирээдүй хэмээн нэрлэгдэж буй Тавантолгойн нүүрсний ордыг нээж, олборлолтонд бэлтгэсэн болон одоо ажиллаж буй үе үеийн 43 геологич багтсан хайгуулын багт олгосныг Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д. Зоригт гардуулан өгөв.

“Монголын геологи, хайгуул-2010” хурлаас эхлэн зарлагдсан эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодын 3 жил тутмын хамтарсан шагнал “Алдарт геологич” цол тэмдэгийн анхны эзнээр геологийн салбарт 50 гаруй жил ажилласан ШУА-ийн Геологи, эрдэс баялгийн хүрээлэнгийн захирал, академич О.Төмөртогоо тодорч шагналыг АМГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ариунбаяр 10 сая төгрөгийн урамшуулалын хамт гардуулан өгөв.


Чуулга уулзалтаар Монгол орны геологи-стратиграфи, тектоник-магматизм, ашигт малтмал-металлогени, эрэл-хайгуулын аргачлал, салбарын бодлого, эдийн засаг-менежмент болон гидрогеологи-геоэкологийн асуудлуудыг хөндсөн 52 илтгэл хэлэлцүүлэг явагдсан. Шилдэг илтгэл шалгаруулах Оролмаа, Г.Дэжидмаа, Ц.Махбадар, Г.Жамсрандорж нарын бүрэлдэхүүнтэй комиссийн шалгаруулалтаар I-р байранд геологч Т.Отгонбаярын хэлэлцүүлсэн “Оюу Толгой ордын хүдрийн биетийн загварчлал, баялгийн үнэлгээ” сэдэвт илтгэл, II-р байранд геологч Г.Бат-Эрдэнийн хэлэлцүүлсэн “Цэнхэр Номин талбайн хайгуулын ажлын үр дүнгээс” сэдэвтилтгэл, III байранд геологч Д.Батболдын хэлэлцүүлсэн “Монгол орны нутаг дэвсгэр дэх ГХЭ-ийн хүдэржилт, судалгааны өнөөгийн байдал, чиг хандлага”сэдэвт илтгэлүүд тус тус шалгарсан бол шилдэг ханын илтгэлээр.

Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг геологи-хайгуул, өрөмдлөг, ханган нийлүүлэгч, шинжилгээний лабораториуд зэрэг 26 байгууллага аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа сурталчилан үзэсгэлэн гарган оролцов.

Чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис үзэсгэлэнд 5 êîìïàíè, 10 ãàðóé õóâü õ¿ì¿¿ñ îðîëöож, шилдэг бүтээлийг 1. Îðäûí õ¿äýð, àøèãò ìàëòìàë, 2. Ýðäñèéí òàëñòóóä, 3. Õîâîð ñîíèí äýýæ ãýñýí 3 íîìèíàöààð øàëãàðóóëлаа. “Îðäûí õ¿äýð àøèãò ìàëòìàë” номинацид Äåìîí èíæåíåðèíã” êîìïàíèé “Ìîíãîë îðíû ÃÕÝ –èéí îðäûí äýýæ¿¿ä” цуглуулга, Эðäñèéí òàëñò”номинацид ахмад геологч Ä.Àþóøèéí äýýæèëæ öóãëóóëñàí “Õîâä àéìãèéí Àëòàé ñóìûí Àëàã Òýõòèéí òàëñòóóä - áåðèëë, àíàð, ãÿëòãàíóóð, àêâàìàðèí” цуглуулга, “Õîâîð ñîíèí äýýæ ”номинацад Ã. Ãîíãîðæàâын цуглуулсан “Ìîíãîë÷óóäûí ÷óëóóí ºâ ñî¸ë” цуглуулг а øàëãàðëàà.

“Монгол орны байгаль хайгуулчдын дуранд” сэдэвт гэрэл зургийн уралдаант үзэсгэлэн 2 дахь жилдээ зохиогдон нийт 51 фото зураг оролцсоноос “Ховор агшин” номинацид “Геотрейд”ХХК-ны геологч Д. Энхбаатарын ирүүлсэн “Говийн угалз” фото зураг, “Байгалийн ховор тогтоц” номинацид ШУТИС-ГГТСургуулийн оюутан Б.Болдхүүгийн “Суварган цагаан уулс” фотозураг, “Ур чадвар” номинацад ШУТИС-ГГТСургуулийн багш Б.Соёлмаагийн “Үдшийн өнгө” фото зураг тус тус шалгарч байжээ.

“Монголын геологи, хайгуул-2012” чуулга уулзалтын хүрээнд Японы Геологийн Албаны судлаач доктор Я.Ватанабэ “Далайн царцдасын шургалттай холбоотой метал ашигт малтмалын хүдэржилт” сэдэвт, доктор Б.Эрдэнэцогт, нүүрсний зөвлөх геологич А.Чимэддорж, магистр, геологч М.Очирбат, магистр, геологч М.Эрхэмбаяр нар “Нүүрсний ордын геологи ба эрэл хайгуулын аргачлал” сэдэвт нэг өдрийн сертификаттай сургалт зохион явуулж 76 геологч хамрагдав.

“Монголын геологи, хайгуул- 2012” чуулга уулзалтын илтгэлүүд уламжлал ёсоор МҮГХ-ны албан ёсны хэвлэл “ХАЙГУУЛЧИН” сэтгүүлийн №46 тусгай дугаарт хэвлэгдэн гарав.


  • Нийтлэгдсэн:

    2020-02-06 00:00:00

  • Үзсэн:

    38

Танд уг хэсэгт хандах эрх байхгүй байна!
Та уг файлд хандахын тулд гишүүнчлэлийн эрхтэй байх хэрэгтэй!
Энд даран гишүүнчлэлийн эрх авна уу!