АМГТГ-ын Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвийн хамт олны боловсруулсан геологийн мэдээллийн каталоги систем “МонГеоКат” нь олон улсын нэр хүнд бүхий Дэлхийн гео-орон зайн форумаас (Geospatial world forum) шалгаруулдаг “Дэлхийн гео-орон зайн шилдэг бүтээл”-ийн 2018 оны шилдгээр шалгарлаа. Энэхүү системийг Австрали Улсын Засгийн газраас санхүүжүүлэн хэрэгжүүлж буй Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийн (АМЕР) тусламжтайгаар боловсруулсан байна.
Энэхүү шагналыг АМГТГ-ын Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвийн дарга Г.Золсайханд Энэтхэг Улсын Хидербад хотноо 2018 оны 1дүгээр сарын 19-ны өдөр гардууллаа.