МҮГХ

Monday, Oct 15th

Last update04:45:52 AM

Мэдээ, мэдээлэл
Дэлхийн гадаргуугийн өндрийн олон-хэмжээст өгөгдөл 2010
(Global Mulch-resolution Terrain Elevation Data 2010)

АНУ-ын Геологийн алба (USGS) болон Үндэсний гео-орон зайн мэдээллийн хүрээлэн (NGA) хамтран Шайтл Радарын Байрзүйн Үнэлгээ (SRTM)-ний Гадаргуугийн  өндрийн тоон өгөгдлүүд (DTED), Канадын өндрийн өгөгдлүүд, СПОТ5-ийн тулгуур 3-хэмжээст өгөгдлүүд, НАСА-гийн Мөс, Үүл болон Газрын Өндрийн хиймэл дагуул (ICESat)-ын өгөгдлүүд, Антарктид болон Грийнлэндийн өндрийн сайржуулсан загварууд гэсэн мэдээллүүдийг нэгтгэн Дэлхийн гадаргуугийн өндрийн олон-хэмжээст өгөгдөл 2010 (Global Mulch-resolution Terrain Elevation Data 2010)-ийг 30, 15 болон 7,5 арк-секунд (arc-seconds)-ийн нарийвчалтай буюу ойролцоогоор 1 км, 500 м болон 250 м хэмжээсүүдээр хамгийн бага болон их өндөр, өндрүүдийн дундаж , голч өндөр, өндрийн стандарт хазайлт, системчилэгдсэн дэд-жишээнүүд (systematic subsample) болон эргийн тодруулалт (breakline emphasis.) зэрэг үзүүлэлтээр боловсруулсан байна.
Энэхүү өгөгдөл нь GTOPO30-ийг сайжруулсан хувилбар бөгөөд хэвтээ датумын хувьд WGS84 (World Geodetiv System 1984), босоо датум нь EGM96 (Earth Gravitational Model 1996) геоидийг хэрэглэсэн байна.
Өгөгдлийг USGS-ийн EROS төвөөс ҮНЭГҮЙ татан авч хэрэглэж болно.
Эх сурвалж: USGS

1. Монгол улсын нөөцийн ангиллалыг олон улсын түвшинд хүргэх ажлыг ЭБЭХ Яамны Геологийн хэлтэстэй хамтарч хийсэн. Энэ ажлын үр дүнд 11-р сарын эхний 7 хоногт Яамны хэлтсийн дарга Оюунбаатар, ахлах мэргэжилтэн Алтанхяг нар явж CRIRSCO –ийн хамтын ажиллагааны мемо-д гарын үсэг зурсан. Ингэснээр бидний олон жил ярьж байсан хүсэл маань нэг алхам урагшиллаа.

2. Мэргэшсэн инженерийн 4 дахь сургалт ШУТИС дээр эхэлсэн.

3. МҮГХолбоо Монголын Геологичдын Холбоотой хамтран дараах ажлуудыг зохион байгуулахаар тохиролцлоо.

  •  “ROUNDUP 2012” хурлыг олон улсын болгох, сурталчилгааны үйл ажиллагааг яаралтай эхлүүлэх. Энэ ажлыг хоёр холбоо болон бусад холбоодтой хамтарч хийх.
  • МҮГХ – МГХ үйл ажиллагааг эрх зүйн үндэстэй болгохын тулд хоёр холбоо хамтын ажиллагааны МЕМО боловсруулж гарын үсэг зурах · Үндэсний геологийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудыг тодорхой үзүүлэлтээр дүгнэж, эрэмб дараалал тогтоож, нийтэд мэдээлэх (геологий компаниудын шар ном хийх)
  • Монголд ажилладаг Хятадын компаниудтай холбоо тогтоож, тэдэнтэй ажиллах.
  • Геологийн салбар, геологчдын үйл ажиллагааг олон нийтэд тогтмол сурталчилж байх ТВ болон сонингоор

 6. Монголын Геологийн Алба байгуулагдасны 72 жилд зориулан Хайгуулчин сэтгүүлийг гаргасан.

 7. МҮГХ – нд шинээр Голден хил, Жем Проспектор, Херуга Эксплорэйшэн зэрэг компанууд элссэн.

Үндсэн зорилт:

МҮГХ нь гишүүдийнхээ мэргэжлийн төвшинг дээшлүүлж, сургалт семинар зохион явуулах.

Хийгдэх ажилууд:

МҮГХ нь ШУТИС–тай хамтран сургалт, семинар зохион байгуулах.

Биелэлт:

1. ШУТИС-ийн Геологи-Газрын Тосны Сургууль, АНУ-ын Өмнөд Дакотагийн уул-уурхайн сургууль, Монголын Үйлдвэрлэлийн Геологчдийн Холбоо хамтран 2007 оны 1-р сарын 15-наас 10 хоногийн хугацаатай „Stereonet interpretations in mineral exploration” сэдвээр сургалт семинарыг зохион байгуулсан. Монголын болон хамтарсан хөрөнгө оруулалттай компаний 20 гаруй геологич-инженерүүд сургалтанд хамрагдаж доктор, профессор Alvis L.Lisenbee, Dr. Mike Terry нар лекц, семинарыг удирдан явуулсан.

Монголын Үйлдвэрлэлийн Геологчдийн Холбооноос 2008 онд төлөвлөсөн ажлаа хийж гүйцэтгэсэн байгаа. Бид МҮГХ-ны үйл ажиллагааг олон түмэнд хүргэх ажлыг сайжруулах, холбооны гишүүн байгууллагуудыг Монголдоо болон гадаад орнуудад сурталчлах, Мэргэшсэн мэргэжлийн байгууллага болон мэргэшсэн геологчыг бүрдүүлэх, эрдэм шинжилгээний бага хурлуудыг зохион байгуулах, өөрийн вэб сайттай болох, Эрдэс Баялагийн Яам байгуулах талаар холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах, Гадаадын адил төрлийн мэргэжлийн байгууллагуудтай холбоо тогтоож хамтарч ажиллах зэрэг ажиллууд дээр илүү түлхүү анхаарч ажиллаа.

Хаяг:

Сүхбаатар дүүрэг, 9-р хороо,

4-р гудамж,"Шинэ Дэлхий"

оффисын байр, 6 давхар

Нүүр хуудас