МҮГХ

Monday, Feb 19th

Last update04:45:52 AM

Гишүүнчлэл
2011 оны 10-р сарын 29, Бямба гариг, 07:56

ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД

Written by admin

Тухайн байгууллага холбооны гишүүн байгууллагын ангилалд хамрагдсанаар тус байгууллагад ажиллаж байгаа геологийн салбарын инженер, техникийн ажилтанууд мөн холбооны гишүүнд хамаарагдана.

Гишүүн байгууллагын гэрчилгээ

 

2011 оны 10-р сарын 28, Баасан гариг, 07:49

Гишүүнээр элсэх

Written by admin

МҮГХ-нд хувь хүн гишүүнээр элсэхэд бүрдүүлэх материал

1. Гишүүнчлэлийн маягт бөглөх (Маягт-1А)- татаж авах

2. Иргэний үнэмлэхний хуулбар

3. Мэргэжлийн үнэмлэх болон дипломны хуулбар

4. Гишүүнчлэлийн татвар төлсөн баримт

МҮГХ-нд албан байгууллага гишүүнээр элсэхэд бүрдүүлэх материал

1. Гишүүнээр элсэхийг хүссэн өргөдөл (албан бичиг)

2. Гишүүнчлэлийн маягт бөглөх (Маягт-1Б)-татаж авах

3. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар батлуулсан)

4. Компанийн албан ёсны танилцуулга (байгууллагын үйл ажиллагааны чиглэл, ажлын туршлага, техникийн хүчин чадал гэх мэтийг агуулсан)

5. Удирдлагын иргэний үнэмлэхний хуулбар.

6. Гишүүнчлэлийн татвар төлсөн баримт

Гишүүнчлэл

Монголын Үйлдвэрлэлийн Геологчдийн Холбооны гишүүнчлэл нь геологийн салбарт ажиллаж буй хувь хүн болон аж ахуй нэгжүүдээс бүрдэнэ. Гишүүн нь дараах ангилалтай байна.

Жинхэнэ гишүүн

Геологийн чиглэлээр мэргэжлийн их дээд сургууль, коллеж төгссөн инженерүүд хамаарагдана. Жинхэнэ гишүүд нь жилд 30000 төгрөгийн татвар төлөх бөгөөд холбооны улирал тутам гардаг сонинг үнэ төлбөргүй авах ба холбооноос зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаанд давуу эрхтэйгээр хамрагдах болно. Гишүүнээр элсэх

Оюутан

Геологийн чиглэлээр их дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнууд хамаарагдана..Оюутан гишүүд нь татвар төлөхгүй бөгөөд холбооны улирал тутам гардаг сонинг үнэ төлбөргүй авах ба холбооноос зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаанд хамрагдах эрхтэй. Гишүүнээр элсэх

Ахмад гишүүн

Геологийн салбарт он удаан жил ажиллаж гавъяаныхаа амралтанд гарсан хүмүүс хамаарагдана. Ахмад гишүүд нь татвараас чөлөөлөгдөх бөгөөд холбооны улирал тутам гардаг сонинг үнэ төлбөргүй авах ба холбооноос зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаанд хамрагдах эрхтэй. Гишүүнээр элсэх

Гишүүн байгууллага

Геологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн байгууллагууд хамаарагдана. Гишүүн байгууллага нь жилд 1 сая төгрөгийн татвар төлнө.

Гишүүний үнэмлэх

Гишүүн байгууллагын гэрчилгээ

Харилцах данс:

Хүлээн авагчийн нэр: Монголын Үйлдвэрлэлийн Геологчдийн Холбоо

Хүлээн авагч банк: Их дэлгүүр , Хаан банк Дансны дугаар: 5011068201

Хаяг:

Сүхбаатар дүүрэг, 9-р хороо,

4-р гудамж,"Шинэ Дэлхий"

оффисын байр, 6 давхар

Нүүр хуудас