МҮГХ

Monday, Jul 16th

Last update04:45:52 AM

"МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ-2017" ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ТУХАЙ

 


“Монголын Геологи, Хайгуул-2017” ес дэх удаагийн чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монголын Үйлдвэрлэлийн геологчдийн холбоо хамтран 2017 оны 03 дугаар сарын 23-аас 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа.

Чуулга уулзалтад Монгол Улсад суугаа элчин сайдын  яам, дипломат консулын газар 16, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, 12 аймгийн удирдлага, төлөөлөл, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, геологи хайгуул, уул уурхайн компаниуд, ШУТИС, МУИС, ШУА ПГХ, мэргэжлийн холбоодын төлөөлөл бүхий нийт 180 байгууллагын 1000 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо.

МҮГХ-ны Гүйцэтгэх захирал, ЗБЗ-ийн дарга М.Очирбат чуулга уулзалтыг нээв.


Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав чуулга уулзалтадмэндчилгээ дэвшүүлэв.



Чуулга уулзалтанд АМГТГ-ын Б.Баатарцогт мэндчилгээ дэвшүүлэв.

 


Чуулга уулзалтанд оролцогч зочид, төлөөлөгчид


“Монголын Геологи, Хайгуул-2017” чуулга уулзалтын үндсэн хуралдаан 2 өдөр үргэлжилж 35 аман илтгэл, 11 ханан илтгэл  хэлэлцүүлэгдлээ.

Чуулга уулзалтын эхний өдрийн Засгийн газрын цагийн хуралдаанаар төрийн байгууллагуудын илтгэлүүд хэлэлцүүлж төрөөс эрдэс баялаг, геологи хайгуулын салбарт баримтлаж буй бодлого, хууль эрх зүйн орчны өөрчлөлт ба шинэчлэл, хөрөнгө оруулалтын орчин, татварын орчин, байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлтийн талаар баримталж буй бодлого хэрэгжилт, эрчим хүчний бодлого ба хэрэгжилт, Геологи хайгуулын хэлтсийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, Геомэдээллийн сангийн өнөөгийн байдал хэтийн төлөв, Геологи уул уурхайн кадастрын өнөөгийн байдал, цаашдын зорилт сэдвүүдээр холбогдох байгууллагаас илтгэл хэлэлцүүллээ. Үүнээс гадна “Эрдэнэс Монгол” ХХК, ЭХГУУҮЭ өөрийн байгууллагын үйл ажиллагааг танилцуулсан бол Австралийн мэдээллийн сан, Дэлхийн уул уурхай болон металын зах зээлийн хэтийн төлөв, Алт-2 хөтөлбөр, Ашигт малтмалын нөөцийн ангилал, нүүрсний хэрэглээ ба утаа зэрэг сэдвүүдээр гадаад дотоодын судлаачид илтгэл хэлэлцүүлсэн.



УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Д.Ганбат


УУХҮЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Батхүү



УУХҮЯ-ны  Хуулийн хэлтсийн дарга С.Мандахбат

 


АМГТГын Геологи хайгуулын хэлтсийн дарга Д.Алтанхуяг

 

 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

 

Last modified on 2017 оны 5-р сарын 15, Даваа гариг, 03:10
Login to post comments

Хаяг:

Сүхбаатар дүүрэг, 9-р хороо,

4-р гудамж,"Шинэ Дэлхий"

оффисын байр, 6 давхар

Нүүр хуудас