МҮГХ

Monday, Oct 15th

Last update04:45:52 AM

МҮГХ-ны 2013 онд хийсэн ажлууд

  • PDF

МҮГХ-ны 2013 онд хийсэн ажлууд

МҮГХ-ны УЗ-ын гишүүн Д.Энхбаатар Украйны геологын холбоотой холбогдож, тус холбооны төлөөлөгчдийг 4-р сарын 10-15-ны өдрүүдэд Монголд урьж, хоёр орны геологчдын хамтарсан хээрийн аялалыг Өмнө-Говь аймагт зохион байгуулж явууллаа.

МҮГХ-ны гишүүн байгууллага болох "ГЕОСАН" компаний үйл ажиллагаатай тус холбооны УЗ-ийн гишүүд 2013 оны 06 сарын 18-ны өдөр танилцаж, харилцан туршлага солилцлоо.

2013 оны 6-р сард ШУТИС-ийн ГГТС-ын ахмад багш нар болон залуу геологчдын нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй баг Дорноговь, Хэнтий, Төв аймагт хээрийн экскурс зохион байгуулж, хайлуур жоншны 4 ордын геологийн тогтоц, хүдэржилтийн онцлогтой танилцлаа. Тус экскурсыг "GEO Trade" компани зохион байгуулж, "GPM prospectors", "Golden Hill" зэрэг компаниуд оролцлоо.

2013 оны 9-р сарын 12, 13-ны өдрүүдэд Хөгнө-Тарнийн хөндийд болсон Монголын геологчдын ажил мэргэжлийн уралдааны үйл ажиллагаанд МҮГХ оролцож, холбооны нэрэмжит "Шилдэг залуу эрлийн геологич" шагналыг гардуулан өглөө.

2013 оны 4-р сарын 10-нд УУЯ, ЭХГУУ-н ҮЭ болон ГУУ-н мэргэжлийн холбоодуудтай хамтарсан ГУУ-н салбарын хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж баталгаажуулах, ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлыг дэс дараатай шийдвэрлэж, үйлдвэрлэлийн үр ашигтай, тогтвортой үйл ажиллагааг хангах 3 талт хамтын хэлэлцээрт МҮГХ нь оролцож гарын үсэг зурав.

2013 оны 2-р улиралд УИХ-аар Төрөөс "Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого"-ын төсөл боловсруулах УУЯ-ны ажлын хэсэгт МҮГХ-ноос оролцож ажиллав.

2013 оны 5-р сарын 5-ны өдөр ШУТИС-ын ГГТСургуулиас зохион байгуулж явуулсан МУ-ын Төрийн шагналт геологич Д.Тогтохын нэрэмжит оюутны геологийн хээрийн олимпиадад МҮГХ ивээн тэтгэгчээр оролцов.

2013 оны 5-р сард "Эрдэс баялгийн нөөцийн ангиллын шинэчилсэн заавар" сэдэвт чөлөөт ярилцлага, хэлэлцүүлэг, мэтгэлцээн МҮГХ-ны байр "Гео" төв дээр боллоо.

2013 онд МҮГХ-ны хүндэт гишүүн ШУТИС-ын ГГТС-ын багш доктор, профессор Г.Ухнаа, Холбооны УЗГ геологич Д.Энхбаатар нар төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн гавьяаны улаан туг"-ийн одонгоор энгэрээ милаалаа.

 

Хаяг:

Сүхбаатар дүүрэг, 9-р хороо,

4-р гудамж,"Шинэ Дэлхий"

оффисын байр, 6 давхар

Нүүр хуудас