МҮГХ

Tuesday, Aug 21st

Last update04:45:52 AM

MMER-2013

  • PDF

“MONGOLIA MINERAL EXPLORATION ROUNDUP 2013”

Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургууль, МУИС-ийн Геологи, газарзүйн сургууль, ШУА-ийн Геологи эрдэс баялгийн хүрээлэн, Палеонтологийн төв, Монголын үйлдвэрлэлийн геологчид холбоо, Монголын геологийн холбоо, Монгол улсын өрөмдлөгийн холбоо, Монголын геофизикчдийн холбоо, ШУТИС-ийн Геолог, эрдэс баялгийн музей хамтран ээлжит 5 дахь удаагийн “Монголын Геологи, Хайгуул– 2011”олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнг 2013 оны 03 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Оросын Соёл Шинжлэх Ухааны Төвд амжилттай зохион байгуулав.

MMER 2013 чуулга хуралдааны явцаас

Чуулга уулзалтын платинум ивээн тэтгэгчээр Монголын Уул Уурхайн Корпораци, алтан ивээн тэтгэгчээр Модун Ресурсэс, Голден Хилл, Эс Жи Эс М онголиа, Сентарра Гоулд Монголиа, Хүннү Коул, Гелиодор, Арева Монгол, ивээн тэтгэгчээр Сапфир-Гео, Жем Проспекторс Монголиа, Гамма Логгинг, Танан Импекс, Плюс Минералс, Гурванталст, Эрдэнэс Таван Толгой, Монкаротаж, , Эм Эм Эн Си, Геологи Экьюпмент Саплайс, Алтан Рио Монголиа, Эй Эл Эс Групп, Говь Эксплорейшн, Түмэн Геолог, Литопро, Айбекс Ланд Монголиа, Си Жи Би И Эм, Геотрэйд, Тэргүүн Ресурсэс, Стийл Айрон, Этүгэн Эе, Мөнхийн Вулкан, Тэнгэрийн Хүүхдүүд Дриллинг, Геологийн Төв Лаборатори, Эй Ай Ди Ди, Мондулаан Трэйд, Хөвсгөл Геологи, Илтгоулд, Галакси Гео Монголиа, Геосан зэрэг гадаад /12/, дотоодын /24/, төрийн өмчийн /2/ хөрөнгө оруулалттай 38 компани ажиллаж байна.

MMER 2013 чуулга уулзалтын ивээн тэтгэгчид

5 дахь ойн жилтэйгээ золгож буй “Монголын геологи, хайгуул” буюу “Mongolia Mineral Exploration Roundup” чуулга уулзалтын хүрээнд дараахь ажлууд зохион байгуулагдана. Үүнд:

- Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээний геологи, ашигт малтмал, стратиграфи, магматизм, тектоник, геологи-хайгуулын ажлын үр дүнг харуулсан аман ба ханын илтгэлүүдийн хэлэлцүүлэг

- 3 удаагаа шалгаруулж байгаа “Хайгуулын шилдэг баг” өргөмжлөл гардуулах ёслол,

- Шилдэг илтгэгч ба ба шилдэг ханын илтгэл шалгаруулалт

- Эрдэс, чулуулаг, хүдрийн шилдэг дээжний уралдаан

- 3 дахь удаагаа явагдах “Хайгуулчдын дуранд” сэдэвт гэрэл зургийн уралдаан

- Монгол улсад Геологийн алба үүсгэн байгуулагдсаны 75 жилийн ойд зориулан гаргах фото альбомын бэлтгэл ажил болох зургийн үзэсгэлэн

- “Газрын тосны геологи, сав газрын анализ” ба “Алтны ордын геологи, хайгуулын арга аргачлал, нөөцийн тооцоолол” сэдэвт богино хугацааны сертификаттай сургалт

- Эрдэс баялгийн салбарт ажилладаг аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэн

“Монголын геологи, хайгуул-2013” чуулга уулзалтын зохион байгуулах зөвлөлийн бүрэлдэхүүнд дарга Ч.Энх-Амгалан,нарын бичгийн дарга С.Жаргалан,зохион байгуулах зөвлөлийн гишүүд Д.Бат-Эрдэнэ, Б.Болд-Эрдэнэ, Т.Мөнхбат, М.Тодбилэг, Д.Цэдэнбалжир, М.Очирбат, Н.Ичинноров, Д.Даваа-Очир, Ё.Мажигсүрэн, Д.Оюунцэцэг, Н.Байгалмаа, Д.Энхбаатар, Б.Энхжаргал, М.Эрдэнэбаяр нарын 16 хүн ажиллав.

 

MMER 2013 чуулга уулзалтын ЗБЗ ба холбоодын төлөөлөл

Хаяг:

Сүхбаатар дүүрэг, 9-р хороо,

4-р гудамж,"Шинэ Дэлхий"

оффисын байр, 6 давхар

Нүүр хуудас