МҮГХ

Monday, Feb 19th

Last update04:45:52 AM

Удирдах зөвлөл

  • PDF

Холбооны ерөнхийлөгч: Чулуунхүүгийн Энх-Амгалан

 

 

"Жем Проспекторс Монголиа" ХХК-ний захирал.

МУ-ын мэргэшсэн геологич-инженер, магистр. 1998 онд Эрхүү хотын ПДС төгссөн. Эрдэс баялгийн салбарт 16 дахь жилдээ ажиллаж байна. Орос, англи хэлтэй. МУ-ын тэргүүний геологич. дэлгэрэнгүй


Холбооны гүйцэтгэх захирал: Магсаржавын Очирбат

"Голден Хилл" ХХК-ний Гүйцэтгэх захирал.

МУ-ын мэргэшсэн геологич-инженер, магистр. 2004 онд Улаанбаатар хотын ПДС төгссөн. Эрдэс баялгийн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. Англи хэлтэй. МУ-ын тэргүүний геологич. дэлгэрэнгүй



Удирдах зөвлөлийн гишүүн: Дашийн Бат-эрдэнэ

Уул уурхайн сайдын зөвлөх

1977 онд ЗХУ, Эрхүүгийн Политехникийн Дээд Сургууль, уулын инженер геологи. 1991 онд МУИС-ийн англи хэлний оройн анги, Англи хэлний орчуулагч. 1997 онд Их Британи улсын Дандийн Дээд Сургуулийн Эрдэс Баялаг, Газрын Тосны Эрх Зүй, Бодлогын Төв, Эрдэс Баялгийн Хууль Зүйн Магистр (LLM), 1999 онд Монгол улсын Техникийн Их Сургууль, “Монгол улсын эрдэс баялгийн бодлогын концепци” сэдвээр PhD зэрэг тус бүр хамгаалсан. дэлгэрэнгүй

Удирдах зөвлөлийн гишүүн: Галсангийн Жамсрандорж

“Их Тойрол” ХХК –д зөвлөх.

ЗХУ, Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг Уулын инженер геологичоор, Москва хотын Геологи хайгуулын дээд сургуулыг аспирантаар дүүргэсэн. Геологийн Эрдэс Баялгийн Яаманд газрын дарга, Овоот ХХК-д дэд захирал, захирал зэрэг албыг хааж байсан. дэлгэрэнгүй


Удирдах зөвлөлийн гишүүн: Сэрээнэнгийн Жаргалан

 

 

 

ШУТИС –ийн Геологи, газрын тосны сургууль, Ашигт малтмалын хайгуулын салбарын багш.

Америкийн геологийн холбооны гишүүн, Resource Geology гишүүн, Байгалийн ухааны доктор. Политехникийн дээд сургуулийн ГУУФ, Японы Тохоку Их Сургуулийн докторын сургалтыг дүүргэсэн. дэлгэрэнгүй


Удирдах зөвлөлийн гишүүн: Дорж-Юндэнгийн Алтанхуяг

 

 

Уул уурхайн яам. Геологийн бодлогын газар. Геологийн стратеги, төлөвлөлт, бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн.

Геологи, эрдэс судлалын ухааны доктор (PhD). ТИС –ын Геологийн сургууль, Германы Фрайбэргийн уулын академи, ХБНГУ –ын Бавари мужийн Вюрцбургийн Их Сургуулийн докторын сургалтыг дүүргэсэн. дэлгэрэнгүй


Удирдах зөвлөлийн гишүүн: Дэмбэрэлийн Энхбаатар

 

МУ-ын Мэргэшсэн геологич-инженер, Геологийн ШУ-ны магистр.

1984 онд Политехникийн Дээд Сургуулийг Ашигт малтмалын ордын хайгуулын геологич инженер мэргэжлээр төгссөн. 1984-1994 онуудад Монголсовцветмет Нэгдлийн харьяа Хажуу-Улааны уулын үйлдвэрт хэсгийн геологич, ерөнхий геологич; 1994-1999 онуудад Монголросцветмет Нэгдлийн харьяа Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт хэлтсийн дарга; 1999-2003 онуудад Хажуу-Улааны үйлдвэрийн дарга; 2003-одоог хүртэл геологийн судалгаа, худалдаа зуучлалын Геотрейд компаний захирал; 2007-2009 онуудад ОХУ-ын Полиметалл компаний Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын ерөнхий геологич; 2011 оноос МУ-ын Эрдэс баялгийн зөвлөлийн шинжээч геологичоор тус тус ажиллаж байна. дэлгэрэнгүй

 



Удирдах зөвлөлийн гишүүн: Товуучийн Мөнхтэгш
‘’САПФИР ГЕО’’ ХХК-д оффис менежер.

МУИС-ыг эрэл зураглалын Геологич мэргэжлээр төгссөн. АМХЭГ-ын харьяа Геологийн мэдээллийн төвд даргын туслах, ҮХЯ-ны харьяа Геологийн судалгааны төвд минералогч инженер, Засгийн газрын тохируулагч агентлаг ГУУХА-д нарийн бичгийн дарга зэрэг ажлуудыг гүйцэтгэж байсан. дэлгэрэнгүй

Удирдах зөвлөлийн гишүүн: Баянжаргалын Оюунгэрэл

GSTATS Консалтинг ХХК-ний Ерөнхий зөвлөх

Докторант, ГГТС-ШУТИС Геологийн салбарын Мэргэшсэн Инженер, Монгол улсын Эрдэс Баялгийн Яам, Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, 2010 он. Ашигт малтмалын хайгуулийн чиглэлээр Тандан судалгаа, Гео-Мэдээллийн Системийн салбарт Шинжлэх Ухааны Мастер, ITC, Голланд улс, Enschede хот, 2004 он. Геологич мэргэжлээр Бакалаврын зэрэг, ГГТС-ШУТИС, 2001 он. Математикч мэргэжлээр Бакалаврын зэрэг, УБИС, 1993 он. дэлгэрэнгүй


Удирдах зөвлөлийн гишүүн: Адъяагийн Дэлгэрсайхан

АМГ-ын Эрдэс баялгийн судалгааны тасгийн дарга.

1995 онд ШУТИС Геологийн сургуулийг геологич мэргэжлээр баклавр, 2011 онд "Геологи" мэргэжлээр геологи минералогийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. 2013 онд Хайлуур жоншны чиглэлээр мэргэшсэн геологич. дэлгэрэнгүй


Удирдах зөвлөлийн гишүүн: Гомбосүрэнгийн Бат-Эрдэнэ

 

"Геосан" ХХК-ний Гүйцэтгэх захирал.


2000 онд ШУТИС Геологийн сургуулийг геологич мэргэжлээр баклаврын зэрэг.

2005-2012 Геомин ХХК-ны Гүйцэтгэх Захирал, 2002-2005 онуудад "Геосан" ХХК-д ахлах геологич, Ахар Уулын талбайн 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил, Зурамтайн нуруу орчмын алт, зэсийн хүдэржилтийн эрлийн ажлуудыг тус тус хийж гүйцэтгэсэн. дэлгэрэнгүй


Удирдах зөвлөлийн гишүүн: Дашбаатарын Даваа-Очир

"САПФИР ГЕО" ХХК-ний гүйцэтгэх захирал.

1999-2003 Шинжлэх ухаан технологийн их сургууль, геологийн сургууль. Геологич мэргэжлээр. 2008-2011 Япон улсын Цүкүба хотын Цүкүбагийн их сургуульд геологийн шинжлэх ухааны магистрын зэрэг. Сэдэв: Баянхонгорын алтны дүүрэг дахь “Цагаан цахир уул” алтны үндсэн ордын гарал үүсэл, хүчилтөрөгчийн изотопын судалгаа. дэлгэрэнгүй

 


Удирдах зөвлөлийн гишүүн: Цагаанцоожын Мөнгөншагай

“Цагдуултайн-Ундарга” ХХК-ний захирал

2002 онд Дархан-Уул аймгийн Техникийн коллежийг геологийн зураглал-ашигт малтмалын эрэл, хайгуулын мэргэжлээр баклавр, 2008 онд ШУТИС-ын ГГТС-д Ашигт малтмалын эрэл-хайгуулын чиглэлээр магистр зэрэг хамгаалсан. 2010 оноос ШУТИС-ын ГГТС-д доктарантурт суралцаж, зэс порфирын ордын гарал үүсэл, структурын онцлог, хүдэржилтийн талаар судалгааны ажил гүйцэтгэж байгаа. 2002 оноос Дархан-Уул аймаг дахь Техникийн коллежд багш, 2004 оноос “Голден Альп” ХХК-д ерөнхий геологич, 2008 онд ГСТ-д геологич, 2007 оноос “Цагдуултайн-Ундарга” ХХК-ийг үүсгэн байгуулж ажиллаж байна. Ашигт малтмалын орд, хүдрийн талбайн структурын чиглэлээр судалгааны ажил гүйцэтгэж төмрийн хүдрийн ордын 3, алтны шижирмэг ордын 3, алтны үндсэн ордын 1, 1:50 000-ны геологийн зураглал ерөнхий эрлийн ажлын 1 тайланд зохиогчоор оролцсон. дэлгэрэнгүй


Холбооны нарийн бичгийн дарга: Болдбаатарын Энхжаргал

ШУТИС, Геологи, газрын тосны сургууль, Ашигт малтмалын хайгуулын багш.

2002-2006 Бакалаврын сургалт. ШУТИС-ийн ГГТСургууль. Сэдэв: Зуун модны зэс-молибдений илрэлийн геологи, хүдэржилт ба хүдрийн эрдсийн парагенезис. 2007-2009 Магистрын сургалт. Геологийн ухааны магистр. ШУТИС-ийн ГГТСургууль. Сэдэв: Гурвансайханы террейний гранитоид чулуулаг, тэдгээртэй холбоотой алт, зэс, молибдений хүдэржилт. 2012 ШУТИС-ийн ГГТСургуулийн докторант. Судалгааны ажлын сэдэв: Өмнөд Монголын порфирын ордуудыг агуулагч гранитоид чулуулгийн нас, гарал үүслийн судалгаа. дэлгэрэнгүй


Хаяг:

Сүхбаатар дүүрэг, 9-р хороо,

4-р гудамж,"Шинэ Дэлхий"

оффисын байр, 6 давхар

Нүүр хуудас