МҮГХ

Monday, Feb 19th

Last update04:45:52 AM

Бидний түүх

  • PDF

2006 оны 12 сарын 1-ны өдөр холбоог үүсгэн санаачлагчдын анх дугаар хурлаар монголын үе үеийн геологчид, эрдэмтэн мэргэд, оюутан сурагчид хуран цугларч “Монголын Үйлдвэрлэлийн Геологчдийн Холбоо”-г үүсгэн байгуулсан юм. Монголын Геологчдын холбоо нь шинжлэх ухаан танин мэдэхүйн чиглэлийг түлхүү баримтлан, үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа геологчдын эрх ашиг, нийгмийн хамгаалал орхигдох хандлагатай болсон нь тус холбоог үүсгэн байгуулах нийгмийн захиалга болсон юм.

Удирдах зөвлөлийн 13 гишүүнтэй бөгөөд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал, удирдах зөвлөлийн гишүүд гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогийн байдлаар “Монголын Үйлдвэрлэлийн Геологчдийн Холбоо” нь 28 гишүүн болон дэмжигч байгууллага, 400 гаруй гишүүдтэй болоод байна.

2006-2014 онуудад хийж бүтээсэн үйл явдлууд

•2006.12.01 Холбоо үүсгэн байгуулагдсан

•2006.12 сар МҮГХ-ний “Монголын Үйлдвэрлэлийн Геологчид” нэртэй анхны мэдээллийн хуудас хэвлэгдсэн

• 2007.01.14 МҮГХ-ны удирдах зөвлөлийн гишүүд, ахмадуудын уулзалт

• 2007.01.15-25 ШУТИС-ийн ГГТС, АНУ-ын Өмнөд Дакотагийн Уул Уурхайн сургууль, МҮГХ: хамтран “Stereonet interpretations in mineral exploration” сэдвээр сургалт семинар

• 2007.01.29-02.02 Турк улсын Стамбулын ТИС (Istanbul Technical University, Turkey), МҮГХ: Төв Азийн геологи Номхон далайн идэвхитэй бүстэй холбоотой хүдэржилт, Аккрецийн комплекс, Структур геологийн судалгааны аргууд зэрэг сэдэвт сургалт семинар.

• 2007.02.02 ХЗДХЯ-аас МҮГХ-ТББ гэрчилгээ олгогдсон

• 2007.03.22 ШУТИС-ийн ГГТС, Палеонтологийн төв, Оюутны “Геоэрдэм” Клуб, МҮГХ: Япон улсын Нагоягийн Их Сургуулийн дэд проф. Hidekazu Yoshida, Kazuhiro Tsukada (Nagoya University Museum) семинар

• Монгол Улсын эрдэс баялгийн салбарт төрийн зүгээс баримтлах урт хугацааны бодлого, хөтөлбөр, эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалтын талаар мэргэжлийн ба олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллаж, тэдгээрийн санал бодлыг харгалзан үзэж байх хүсэлт хүргүүлсэнээр салбарын яам болох ЭБЭХЯ байгуулагдахад хувь нэмрээ оруулсан

• Геологийн судалгааны ажлын чанарт хяналт тавих ажлыг МХЕГ-тай хамтран гүйцэтгэж байх талаар санал солилцож байсан боловч хууль эрх зүйн үндэслэлгүйн улмаас зогссон

• АМГТХЭГ, МҮГХ, МГХ: хамтын ажиллагааны гэрээ

• “Ашигт малтмалын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан МГХ-той хамтарч геологчдийн санал бодлыг нэгтгэн албан бичгээр хуулийн ажлын хэсэгт хүргүүлсэн

• 2008.03.07 МҮГХ, “Сапфир Гео” ХХК, ШУТИС-ийн ГГТС: “Ашигт малтмалын хайгуул, нөөцийн тооцооны аргачлал ба ангиллын асуудал” сэдэвт онол- практикийн бага хурал

• 2008.05 сар МҮГХ-ний www.monseg.mn вэб сайт

• 2008.10.16-10.17 АМГТХЭГ, ШУТИС, ГГТС-ийн Ашигт Малтмалын Хайгуулын Салбар, МҮГХ: “Ашигт малтмалын геологи ба хайгуул” сэдэвт семинар

• 2008.11 сар МҮГХ, “Асгат” ХК: Баруун Монголын геологийн тогтоц ба Асгатын орд” олон улсын хээрийн аялал:

• 2008.12.19 МҮГХ, МГХ-ны УЗ-ийн хамтарсан хуралдаан: “Mongolia Mineral Exploration Roundup” буюу “Монголын геологи-хайгуул” чуулга уулзалтын ажлын хэсэг

• 2008 он МҮГХ: “Мэргэжлийн мэргэшсэн байгууллагын гэрчилгээ”

“Сапфир Гео” ХХК - геологийн судалгааны ажил,

“Геосан” ХХК - геологи, геофизикийн судалгааны ажил,

“Танан Импекс” ХХК - өрөмдлөг, гидрогеологийн хайгуулын ажил“ тус тус олгов.

• 2009.03.20-21 Монголын геологи хайгуул чуулга уулзалтыг анх санаачлан зохион байгуулсан.

• 2009.08.18 ЭБЭХүчний сайдын 227 тоот тушаал-ШУТИС-ийн ГГТС-ийн дэргэд Геологчдийн мэдлэг дээшлүүлэх, сургалтын төв байгуулагдсанаар геологийн салбарын инженерүүдэд “Зөвлөх”, “Мэргэшсэн” зэрэглэл олгох хууль эрх зүйн орчин бүрдсэн

• 2019.10 сар МҮГХ: Монгол улсад Геологийн албаны 70 жилийн ойн баримтат кино

• 2009.10.15-10-16 МҮГХ, Японы Геологийн Алба, ШУТИС: “Металлогени ба боржин чулуулаг” сэдэвт сургалт

• 2010.03 сар МҮГХ-ны албан ёсны, улсад бүртгэлтэй “Хайгуулчин” сэтгүүл - 27 жилийн дараа

• 2010.03.12-13 Монголын геологи хайгуул 2010 чуулга уулзалт зохион байгуулсан

• МҮГХ: ШУТИС-ийн багш, Доктор /Ph.D/, профессор Г.Ухнаагийн 60 насны ойн “Эгэл даруу эрдэмтэн геологич” телевизийн нэвтрүүлэг

• 2010.10 сар МҮГХ: Монгол Улсад үндэсний геологийн мэргэжилтэн бэлтгэсний 50 жилийн ойн зохион байгуулах комисс

• 2011.03.24-25 Монголын геологи хайгуул 2011 чуулга уулзалт зохион байгуулсан

• 2011.03.26 нэг өдрийн эрчимтэй сургалтыг /Workshop/ санаачлан хийсэн.

• 2011.04.04 МҮГХ-ЦЭГ: хамтран ажиллах тухай гэрээ

• 2011.05.23 МҮГХ: МАН, ЭЗБХ-ноос зохион байгуулсан “Ашигт малтмалын хуулийн өөрчлөлт, стратегийн ордуудыг ашиглах бодлого” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг

• Шинэчлэн найруулсан Ашигт малтмалын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт орж Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан.

• 2011.09.11 МҮГХ, Японы Минералогийн Холбоо: хамтын ажиллагааны гэрээ

• 2011.09 сар ЭБЭХ Яамны Геологийн хэлтэс, МҮГХ: Монгол улсын нөөцийн ангиллыг олон улсын түвшинд хүргэх санал солилцох уулзалт, ажлын хэсэг

• 2011.10.28 МҮГХ болон МГХ-ны УЗ-ийн гишүүдийн хамтарсан хуралдаан: хамтран ажиллах тухай санал солилцоо

• 2012.03 сар Монголын геологи хайгуул 2012 чуулга уулзалт зохион байгуулсан

• 2012.03.21 МҮГХ, МГХ, МӨХ, МГФХ: Анхны “Алдарт геологч” тэмдэг, мөнгөн шагнал: Академич О.Төмөртогоо

• 2012.04 сар МҮГХ: Профессор Я.Болд багшийн нэрэмжит “Геологийн улсын 4-р олимпиад” ивээн тэтгэгч

• 2012.05.01 МҮГХ-ний дэргэд “Геологч эмэгтэйчүүд’’ клуб

• 2012.06.23-06.30 МҮГХ-МГХ: Японы Кьюшү арал, Хишикари алтны уурхай, Японы ашигт малтмал судлаачдын холбооны олон улсын шинжлэх ухаан-практикийн бага хурал

• 2012.09.03-09.06 МҮГХ: Монгол Японы геологчдийн хээрийн хамтарсан аялал, Бороогийн алтны уурхай ба Эрдэнэтийн зэс молибдений уурхай

• 2012.10.06 МҮГХ, ШУТИС-ГГТС-ийн АМЭХ-ын салбар: “Ашигт малтмалын орд судлаачдын клуб”, Японы эрдэмтэн К. Ватанабе “Gold Mineralization in Kyushu, Japan” сэдэвт илтгэл

• 2012.10 сар МҮГХ-Уул уурхайн сайд Д.Ганхуяг: “2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөр” санал солилцсон уулзалт

• 2012.11 сар МҮГХ: МУИС-ийн ГГС-ийн “Геологийн асуудал” сэтгүүлийн ивээн тэтгэгч

• 2012.12.06 МҮГХ, Япон улсын Хойд, Өмнөд туйлийн судалгааны хүрээлэн: дэд ерөнхийлөгч Мотоёши, судлаач доктор Осанай, Антарктидын судалгааны тухай лекц, МҮГХолбооны 2015 онд Япон улсын Антарктид судалгаанд монгол геологч оролцуулах санал, 9 залуу геологчидтой хийсэн уулзалт

• 2013.02.19 МҮГХ-Японы эрдэмтэн Т. Огата “Тhe Potential for Volcanogenic Massive Sulfide Deposits in Southwestern Mongolia” сэдэвт илтгэл

• 2013.03 сар МҮГХ-Франц улсын Геологийн Албаны төлөөлөгчид: хамтын ажиллагааны тухай санал солилцсон уулзалт

• 2013.04.10-04.15 МҮГХ, Украйны геологийн холбоо: Өмнөговь-хээрийн хамтарсан аялал

• 2013.04.17 УУЯам, МҮГХ: “Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг”

• 2013.05 сар МУ-ын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Тогтохын нэрэмжит Оюутны хээрийн олимпиадад зохион байгуулагчаар хамтран оролцсон.

• 2013.05.21-05.25 МҮГХ-ны Казахстан дахь айлчлал, хамтын ажиллагааны санамж бичиг

• 2013.06 сар МҮГХ: Хайлуур жоншны орд газруудтай танилцах хээрийн аялал /5 үеийн геологчид/

• 2013.08.26-08.28 УУЯ, АМГ, МҮГХ, МГХ, МУӨХ, МГеофХ: “Монголын Геологчдийн ажил мэргэжлийн уралдаан 2013”- “Шилдэг залуу эрлийн геологч” холбооны нэрэмжит шагнал

• 2013.09.19 МҮГХ-Японы Ашигт малтмалын холбоо: хамтын ажиллагааны гэрээ

• 2013.09.21-26 “Ази, Африкийн ашигт малтмал-2013” олон улсын хурал

• 2013.10 сар МҮГХ-Япон улсын Акита Их сургуулийн эрдэмтэд: “Баруун Монголын колчедан хүдэржилтийн боломж” семинар

• 2013.11.15 МУЕТГ, УУЯ, МУУ Сэтгүүл: “Эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жил” Хэлэлцүүлэг-хурал, МҮГХ: “Геологи-хайгуулын салбар: Өнгөрсөн-Одоо- Ирээдүй” илтгэл

• 2013.12.06 МҮГХ: “Эрдэс баялгийн салбар–2025” Үндэсний хэлэлцүүлэг, Геологи–2025 салбар хэлэлцүүлэг “Хувийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа хайгуулын ажилд тулгамдаж буй асуудлууд” илтгэл

• 2014.01.15 УУЯ, АМГ: “Эрдэс баялгийн салбар–2025” Үндэсний хэлэлцүүлэг, “Эрдэс баялгийн салбар ба олон нийтийн оролцоо, орон нутгийн хөгжил” салбар хэлэлцүүлэг: МҮГХ: геологи-хайгуулын салбарын төлөөлөл, паналист

• 2014.01.18 УУЯ, АМГ, МҮГХ: “Геологийн судалгааны ажилд зөвлөх үйлчилгээний тендерийн бичиг баримт бүрдүүлэх, түүний хэрэглээ” сэдэвт сургалт

 

Хаяг:

Сүхбаатар дүүрэг, 9-р хороо,

4-р гудамж,"Шинэ Дэлхий"

оффисын байр, 6 давхар

Нүүр хуудас Бидний түүх